Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүртгэл, төлбөр болон сургалтаа удирдана.

Нэвтрэх Бүртгэл үүсгэх
Судалгаа 2026.09.15

Банкны салбарын тойм – 2026/Q2

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар нэмэгдлээ. Иргэд цалин, тэтгэврийн зээл түлхүү авчээ.

Шоконд бэлэн үү?

Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа уул уурхай, боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ тасралтгүй нэмэгджээ. Малын гаралтай түүхий эд, түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляцын түвшин сүүлийн 3 сарын хугацаанд тасралтгүй нэмэгдэж гурван сарын өмнөхөөс 2 дахин өссөн байна.

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай гарлаа. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын тогтвортой өсөлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байна. Удаан хугацааны дараа ХАА-н салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Барилга, боловсруулах салбар аажмаар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө. Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 47 хувиар өсөж түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Төсвийн алдагдал цар тахлын үетэй тэнцэж эхэлжээ. Төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлсэн нь инфляцыг өдөөж,  эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Гадаад хүчин зүйлээс шалтгаалж МУ-ын эдийн засаг томоохон нийлүүлэлтийн шоконд өртөхөөр байхад төсвийн зардлыг огцом нэмэгдүүлэх үр нөлөөг инфляцаар дамжин иргэд үүрэх дүр зураг харагдаж байна. Иймд одоогийн өргөн барьсан төсөв нь эдийн засагт үзүүлэх шоконд бэлэн үү?

Хөтөч баримтыг хуудсан дээр харуулж чадсангүй. Татаж үзнэ үү.

Баримтыг нээх
Банкны салбарын тойм - 2026Q2