Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүртгэл, төлбөр болон сургалтаа удирдана.

Нэвтрэх Бүртгэл үүсгэх
Судалгаа 2022.03.01

Банкны салбарын тойм – 2021/Q4

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн ихэнх салбарууд зогсонги байдалд шилжсэнтэй холбоотой өсөлт 1.4 хувьтай гарлаа. Хүн амын вакцинжуулалт, тээвэр ложистикийн сэргэлтийн хурдаас хамааран эдийн засаг сэргэх хандлагатай байна....

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн ихэнх салбарууд зогсонги байдалд шилжсэнтэй холбоотой өсөлт 1.4 хувьтай гарлаа. Хүн амын вакцинжуулалт, тээвэр ложистикийн сэргэлтийн хурдаас хамааран эдийн засаг сэргэх хандлагатай байна. Үүнээс гадна Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн хурдад төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, тохируулга чухал нөлөөтэй.

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж ДНБ-ийн хэмжээнд ойртлоо. Геополитик, гадаад худалдаанаас шалтгаалж санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл байсаар байна. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд мөнгөний болон сангийн тэлэх бодлогын хүрээнд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлүүд олгож эхэлсэн. Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан иргэд, ААН-үүд, ажлын байрыг дэмжих зээл авсан ААН-үүд 2022 онд зээлээ төлж эхлэх бөгөөд ингэснээр чанаргүй зээл нэмэгдэх магадлалтай.

Банкны тухай хуулийн хүрээнд, системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж буй хэдий ч таамаглаагүй гадаад хүчин зүйлээс үүдэлтэй олон улсын санхүүгийн цочролтой үед иргэд, хөрөнгө оруулагчид энэ үйл явцад бэлэн байна уу?

Хөтөч баримтыг хуудсан дээр харуулж чадсангүй. Татаж үзнэ үү.

Баримтыг нээх
Банкны салбарын тойм – 2021/Q4