Банкны салбарын тойм – 2025/Q2
Зуны сар зургаа биш дээ Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдлээ. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ. […]
Зуны сар зургаа биш дээ
Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдлээ. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ огцом нэмэгджээ. Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгджээ.
Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын өсөлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байна. Барилга, боловсруулах салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай байна. Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 26 хувиар өссөн хэдий ч импортын бараа, бүтээгдэхүүний өсөлт өндөр байна. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна.
Зуны цаг зургаа биш гэдгийг санаж эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого баримталж, төсвийн зарлагыг тодорхой хэмжээнд хязгаарлаж, гол экспортын бараа, бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээний бууралтад эртнээс бэлдэхэд анхаарах шаардлагатай байна.
Хөтөч баримтыг хуудсан дээр харуулж чадсангүй. Татаж үзнэ үү.
Баримтыг нээх